Л.Месси Москвад очоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-11-07 17:03:07
МОСКВА. /ТАСС/. Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Лионель Месси багийн нөхдийнхөө хамт Оросын шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр Москва хотод хүрэлцэн ирээд байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Орос ба Аргентины шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолт энэ сарын 11-нд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох аж.
 
ОХУ-д ДАШТ-ий бэлтгэл ажил ид өрнөж байгаа билээ. Тус улс нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг  2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм. 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ