Багшийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-07 14:21:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн санаачлагаар боловсролын байгууллага тэр дундаа сургуулийн өмнө тулгамдаж байгаа асуудалд өөрчлөлт гаргах ямар нэгэн гарц шийдэлд хүрэх зорилгоор "Багшийн хөгжил, ур чадвар" сургалтыг зохион байгуулж байна.
Тус аймгийн хэмжээнд 1466 багш нар боловсролын байгууллагад ажилладаг бөгөөд энэ удаагийн сургалтанд 640 багш оролцож байна. Сургалтанд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУИС, МУБИС, СУИС-ийн шилдэг болон "Монгол улсын зөвлөх" багш нарын бүрэлдэхүүнтэй баг мэргэжил, арга зүйн зөвлөгөө чиглүүлгийг өгч байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ. Өнгөрсөн наймдугаар сард 850 багш сургалтанд хамрагдсан бол энэ удаа үлдсэн багш нарыг хамруулснаар нийт багш нарыг бүрэн чадавхжуулж байгаа ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ