Яаралтай тусламжийн тасагт автомашин, эмч хүрэлцээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-04 21:38:58
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 103 утсанд хоногт дунджаар 30-35 дуудлага ирдэг байна. Гэвч өвлийн улиралд осол гэмтэл, амьсгалын замын өвчлөл их байдагтай холбоотой 103 утсанд ирэх дуудлагын тоо хоногт 50-иас дээш гардаг аж.
Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд хандаж буй иргэдийн дунд зүрх судасны өвчин, хоол боловсруулах зам, амьсгалын дээд замын өвчин, бага насны хүүхэд халуурах дуудлага зонхилох хувийг эзэлдэг байна. “Өдөрт ирж байгаа дуудлага бүрт хүрч ажиллахыг зорьдог. Гэвч автомашин хүрэлцээгүй, шөнийн турш ганц эмч дуудлаганд явдаг гэх мэт тулгамдсан асуудлууд байгаа” хэмээн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Б.Отгонхүү хэллээ.
Түүнчлэн зарим тохиолдолд иргэд шаардлагагүй дуудлага өгч, тус тасгийн эмч нарт хүндрэл учруулах явдал ч гардаг байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ