“Сэтгүүл зүйн ёс зүй” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-03 18:30:38
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй хэвлэл мэдээллийн орчинд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Дарханы сэтгүүлчид “Сэтгүүл зүйн ёс зүй” сэдэвт сургалтад  хамрагдлаа. Тус сургалтыг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
АНУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн харьяа сүлжээ байгууллага болох олон улсын сургалт, хөгжлийн хөтөлбөрийн газраас “Сэтгүүл зүйн ёс зүй, хуурамч мэдээ гэж юу вэ?, бодит мэдээ гэж юу вэ?, Эрин сурвалжлах сэтгүүл зүй гэж юу вэ?” гэсэн гурван дэд бүлгийн хүрээнд 12 сэдвээр хичээл зааж, эдлэг олголоо.
Сэтгүүлчдэд тулгамддаг өргөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтын үеэр харилцан ярилцаж, Монгол болон  АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааны талаар санал солилцжээ.
Сүүлийн хоёр жил орчим Дарханы сэтгүүлчид нэг дор нэгдэж сургалтад хамрагдаагүй байсан. 21 аймгаас зөвхөн Дархан хотыг сонгон зохион байгуулсан тус сургалтыг цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл амйгийнхаа сэтгүүлчдийн салбар байгууллагаараа дамжуулан саналаа хүргүүлэх боломжтойг зохион байгуулагчид хэллээ.
Сэтгүүлчдэд зориулсан энэхүү сургалтанд Дархан хотын  хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй гишүүн хамрагдлаа.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ