Архивын мэдээлэл, лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-03 17:25:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Улсын архивын газар энэ сарын зургааны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төр захиргааны хоёрдугаар байранд зохион байгуулна. Өдөрлөгөөр Улсын архивын санд хадгалагдаж байгаа олон төрлийн мэдээллийг иргэдэд танилцуулан, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгох ажээ.

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жил, Төв аймгийн Улсын архивын газар байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож буй юм. Энэ хүрээнд аймгийн Улсын архивын газар иргэд, албан байгууллагуудад архивын албан хэрэг хөтлөлтийг таниулах, үйл ажиллагааг сурталчлах, архивын санд хадгалагдаж буй кино, гэрэл зураг зэрэг баримтуудын дээжээс үзэсгэлэн гаргах юм. 
Т.Төмөр
Холбоотой мэдээ