10 сумын 92 хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-02 20:30:29
Завхан /МОНЦАМЭ/. Аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нарын баг  Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино зэрэг хойд чиглэлийн 10 сумд ажилласан байна.
Тэд эдгээр суманд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ, магадлан хяналт хийж тохирлын гэрчилгээний хугацааг сунгах, олгох ажлыг хийжээ. Мөн  92 хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамруулсан байна.
Сонирхуулахад Завханы хойд чиглэлийн 10 суманд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 114 ААН  байдаг байна. Эдгээрийн 42 нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохирлын үнэлгээ авчээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ