Умард Солонгост нөлөөлнө гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-31 18:32:29
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Орос болон Хятад улс Умард Солонгосын удирдагчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг ятган итгүүлэхэд тус болно хэмээн АНУ-ын эрх баригчид маш их найдаж байна гэж Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

ТАСС агентлаг мэдээлснээр, “Цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь энэ улсад ямар ч нэмэргүй. Хятад улс Умард Солонгост шахалт үзүүлнэ гэдэгт найдахын зэрэгцээ оросуудад их найдлага тавьж байна” гэж Жон Келли хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчах замдаа 11 дүгээр сарын  3-ны өдөр АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн хүчний захирагчтай зөвлөлдөхөөр Хавайн аралд түр саатах аж. Японд  хийх айчлалынхаа дараа тэрээр Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам болон Филиппин улсуудыг зорих юм. Эдгээр айлчлалын гол зорилго нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн их санаархлыг дарах, тус улсад эдийн засгийн болон дипломат арга замаар хүчтэй шахалт үзүүлэх талаар тус улсуудын удирдлагатай хэлэлцэн тохиролцох явдал юм гэдгийг Цагаан Ордон  нуухгүй байгаа юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ