Худгийн “Ухаалаг” системийг эвдэх тохиолдол гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-30 23:41:02
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  15 сая төгрөгийн өртөгтэй ус түгээх байрны “ухаалаг” системийг хүүхдүүд болон согтуу иргэд эвдэх тохиолдол их гарах болжээ. Саяхан “Наран” багийн  ус түгээх байр эвдэрч 14 хоног ажиллаагүй байна. Камерын тусламжтайгаар эвдсэн хүүхдүүдийг илрүүлж хохирлыг нь нөхөн төлүүлжээ.

Өмнө нь ус түгээх байруудад нэг ажилтан ажиллаж 09-13, 14-18 цаг хүртэл ажиллаж долоо хоногт хоёр удаа амардаг байсан юм.  Энэ нь 08-18.00 цаг хүртэл хөдөлмөр эрхэлдэг  иргэдийн хувьд хүндрэлтэй байсан юм. Үүнийг 2015 онд өөрчилж Ус түгээх байруудад карт унших систем нэвтрүүлж үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нь нийцүүлснээр иргэд өдөр шөнийн аль ч цагт усаа авах боломжоор хангагдсан юм.

Орхон аймагт “Ухаалаг” систем суурилуулсан ус түгээх 60 байр байдаг.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ