“Ахуйн үйлчилгээ-2017” сарын аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-22 14:37:15
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Ахуйн үйлчилгээ-2017” сарын аян үргэлжилж байна. Аяныг ЗДТГ, ХХҮГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Политехник коллеж, МСҮТ, Ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоо зохион байгуулж байгаа юм.
Аяны өдрүүдэд үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний соёл, маркетинг, бизнесээ хөгжүүлэх сургалт, оёдолчны мэргэжил эзэмшүүлэх сургалтад 15 иргэнийг хамруулж ажлын байранд зуучлах, спортын тэмцээн уралдаан, ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод, байгууллагуудаас  “Явуулын үйлчилгээний баг” Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан сумдад ажиллах, ахуйн үйлчилгээний цэг салбаруудад стандарт, норм норматив, дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон ажлын явуулахаар төлөвлөжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ