Өсвөрийн цагдаа нар тойрон аялал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-22 11:27:41
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Чойбалсан сумын ЕБС-ийн сурагчид болон өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүд тойрон аялал хийлээ. Хүүхэд, өсвөр үеийнхнийг аливаа гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхээс гадна журамт үүргийг сайтар ойлгуулах, тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга хийх, байгаль дэлхий сум, эх орноо хайрлах сэтгэлгээг суулгах  зорилготой уг аялалд 30 гаруй хүүхэд хамрагджээ.

Тэд сумын ИТХ болон Засаг даргын тамгын газартай танилцаж, хэд хэдэн дурсгалт газруудаар аялсан юм. Тухайлбал,  Энгэршанд багийн төв, “Хавирга” хилийн боомт, “Хавирга”-ын застав, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн газарт байрлуулсан дурсгалт багана, Сүхбаатар жанжин зүүн хязгаарыг товхинуулахаар буудалласан газрын дурсгалт хөшөө, Бодь суварга, Зүүн хязгаарт гаалийн байгууллага үүсэн байгуулагдсан газрын дурсгалт хөшөө, Равдан генералын төрсөн газарт байрлуулсан дурсгалт хөшөө, Нууц товчоонд бичигдсэн Цэгцэрийн шар тал гэх мэт түүхийн дурсгалт газруудтай танилцсан. Энэ тойрон аялал нь хүүхдүүдийн сум, эх орноороо хайрлан, бахархах сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн гэж Чойбалсан сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ