Афганистанд амиа золиослогчид 60-аад хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-21 10:11:20
КАБУЛ. /АП/. Афганистаны сүмд баасан гарагт хоёр халдлага болсны улмаас 60-аад хүн амь үрэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Афганистаны нийслэл Кабул хотын лалын шашны шийтийн урсгалын нэгэн сүм рүү амиа золиослогч этгээд дайран орж, тэсрэх төхөөрөг дэлбэлсний улсаас 39 хүн амь үрэгдэж, 45 хүн шархаджээ.

Мөн тус улсы төвийн нутгийн Гхор мужид лалын шашны суннит урсгалын нэгэн сүмд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн 20 хүнийг хөнөөж, 10 хүнийг шархдуулжээ.

Одоогоор эдгээр халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ “Лалын улс” бүлэглэлийн Афганистан дахь жигүүрийн хүмүүс халдлагуудыг үйлдсэн байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс сэжиглэж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ