Улаанбаатарт 5-7 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-21 08:19:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ