Барилгын салбар уналтад орж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
167@montsame.mn
2017-06-09 18:23:12
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хувьд сүүлийн жилүүдэд улс, орон нутгийн төсвөөр барилга барих нь харьцангуй цөөрсөн гэж тус аймгийн Статистикийн хэлтсээс дүгнэжээ.
Тус аймгийн барилгын компаниудын хийж гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2012 оноос эхлэн огцом өссөн үзүүлэлттэй явж ирсэн ч сүүлийн 2 жилийн хугацаанд барилгын салбар уналтад орсон гэж үзэж болохуйц статистик харагдаж байгаа юм. Тухайлбал, 2016 оныг 2012 онтой харьцуулахад барилгын салбарын бүтээмж 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол 2014 оныг өмнөх жилтэй нь харьцуулахад 10.5 хувиар өссөн боловч 2015 оныг 2014 онтой харьцуулвал 36.2 хувиар, 2016 онд мөн өмнөх оноос 6.7 хувиар буурчээ. Үүнийг эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм.
Өнгөрсөн онд тус аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20 гаруй аж ахуй нэгж байгууллага 38.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийж гүйцэтгэсэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ