ӨМНӨГОВЬ: Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 1,9 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-30 07:58:23

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Өмнөговь  аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,9 тэрбум төгрөгийг төсөвлөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаар төлөвлөжээ.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Даланзадгад сумын 10 багийн иргэдийг оролцуулан “Халамжаас хөдөлмөрт” үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

 

Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж оролцон аймгаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр барьж буй бодлого, хөтөлбөрүүдээ иргэдэд танилцууллаа.

 


Мөн ХХҮГ-ын дарга, мэргэжилтнүүд иргэдэд зарлагдаж буй төслүүдэд оролцох боломж, төсөлд хамрагдсан иргэдийг хэрхэн үр дүнтэй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2024 онд долоон төрлийн төсөл зарлажээ.

 


Өмнөговь аймаг 2023 онд зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөр 119 иргэнд 186,5 сая төгрөг олгож, өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн бол 89 ахмад настанд 142 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэнд 32 сая, өрх толгойлсон 9 иргэнд 12,5 сая төгрөг олгожээ. 

Холбоотой мэдээ