Бие даан нэр дэвшигч 25 хүн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-23 10:41:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт өчигдрөөс мөрийн хөтөлбөрөө хүргүүлж буй.


Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийг хүлээж аваад, дүгнэлт гаргах юм. Өчигдрийн 21 цагийн байдлаар, бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бол өнөөдөр 11:00 цагийн байдлаар хоёр хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.


Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх аж.

Холбоотой мэдээ