Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-22 17:22:30

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /TASS/. БНАСАУ-аас Япон тэнгис рүү харвасан баллистик пуужин 50 км-ийн өндөрт 250 гаруй км зайд ниссэн гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Пуужин харвасантай холбогдуулан Японы тал “Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Умард Солонгосын талд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” гэдгийг Х.Ёшимаса дурдсан байна. Түүнчлэн БНАСАУ-ын харвасан пуужин Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан тухай мэдээллийг баталжээ. Х.Ёшимаса мөн пуужин харвасны улмаас хохирол учирсан болон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй гэдгийг мэдээлсэн байна.  


Умард Солонгосын тал он гарснаас хойш дөрөв дэх удаагаа баллистик пуужин харвасан нь энэ юм. Тус улс хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 2-нд баллистик пуужин харвасан бөгөөд тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд "дунд тусгалын шинэ "Хвасонпо-16Б"  пуужинг амжилттай туршсан" гэж мэдээлж байв. 

Холбоотой мэдээ