Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-22 10:15:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Тохижилт, үйлчилгээний ажилчдын хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлэх талаар мэдээллээ.


Тэрбээр, “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангах төлөвлөгөөтэй байна. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжинд 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.


Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  37 үүрэг даалгавар өгсний 88.9 хувь нь биелсэн байна.

Холбоотой мэдээ