Малчдад хүнсний дэмжлэг олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-07 11:19:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс зудын эрсдэл өндөр аймгуудын малчдад энэ долоо хоногоос хүнсний нэмэлт дэмжлэг олгож эхэлжээ.


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, нийслэл, дүүргийн Засаг дарга, онцгой комисс болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, иргэдээс цугласан хандив, дэмжлэгийг 600 гаруй малчин өрхөд тус бүр гурван шуудай хивэг, 400 өрхөд хүнс болон малын эм, тариа, шаардлагатай өрхүүдэд нэмнээ болон бусад хандивыг үзүүлсэн байдаг.


Тэгвэл Улсын онцгой комиссоос дахин гурван тонн гурил, 1.5 тонн цагаан будааны дэмжлэг үзүүлснийг өнгөрсөн баасан гарагаас хүнсний дэмжлэгт хамрагдаагүй үлдсэн малчин өрхүүдэд олгож байгаа аж.

Холбоотой мэдээ