Даваа гаргаас өмнө баримтаа бүртгүүлэхийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-05 10:20:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа.


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.


Нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард багтаан өгөх журамтай.

Холбоотой мэдээ