ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн ерөнхий бэлтгэл шатны "Оюутан цэрэг” сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-01 14:44:46

Говь-Алтай 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. "Оюутан цэрэг” сургалтад АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдаж эхэллээ.

 

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2024 оны А/35 дугаар тушаалын дагуу “Оюутан цэрэг” ерөнхий бэлтгэл шатны сургалт эхэллээ.

Сургалтад АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 3-ны өдөр хүртэл бямба, ням гаргуудад аймаг дахь салбар сургуулийн сургалтын танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах ажээ.

 

Холбоотой мэдээ