ХЭНТИЙ: 100 ортой дотуур байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-18 11:54:29
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад орлоо.
Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу "Шигота" ХХК-ийн зураг төслөөр "Их-Очирт хүрдэн" ХХК хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр "Их-Очирт хүрдэн" ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ сарын 28-нд сурагчид шинэхэн дотуур байрандаа орох юм.
Холбоотой мэдээ