ХЭНТИЙ: Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-10 10:41:32

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сургуулийн насны 124 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.

Эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн адил сурч боловсрох нөхцөлөөр хангах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагын Бор-өндөр 2 орон нутгийн хөтөлбөртэй аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байна.

Тодруулбал, дөрвөн сумын тусгай хэрэгцээт 60 хүүхдэд гэрийн нөхцөлд хичээл сургалтад нь ашиглах таблет олгож, орон нутгийн төсвөөс дохионы хэлний багшийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцан сургаж байна.


Мөн Хан Хэнтий цогцолбор сургуульд тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан танхим байгуулж, аймгийн Насан туршийн боловсролын төвд 7.4 сая төгрөгийн үнэ бүхий тусгай хэрэгсэл, карт тоглоом, ном, гарын авлагаар хангажээ.

БШУЯ, Дэлхийн банкны хамтарсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд тус сургуульд хүүхэд хөгжлийн танхим байгуулж тусгай хэрэгцээт боловсролд хамрагдаж буй дөрвөн бүлгийн дөрвөн суралцагч танхимаар хуваарийн дагуу хичээлдээ орж хэвшээд байна. 

Холбоотой мэдээ