ХЭНТИЙ: 271 багш 277.6 сая төгрөгийн урамшуулал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-10 10:10:39

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/Үр дүнд суурилсан цалин хөлсний системд шилжсэнээр Хэнтий аймгийн 271 багш 277.6 сая төгрөгийн урамшуулал авчээ.


Улсын хэмжээнд 2022 оноос үр дүнд суурилсан цалин хөлсний системд шилжих болсноор багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах болсон. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 26 сургуулийн 788 багш хамрагдаж дундаж гүйцэтгэл 74.22 болсон юм. Энэ нь өмнөх оныхоос гурван хувиар, орон нутгийн дунджаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт аж.


Харин 2023 оны байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар 52.75 буюу суурь түвшингээс 18.5 хувиар, сургуулийн өмнөх боловсролын үнэлгээ 89.14 болж суурь түвшингээс 10.8 хувиар ахисан байна. 

Холбоотой мэдээ