ХЭНТИЙ: Найман сумыг шүдний иж бүрэн төхөөрөмжөөр хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-08 10:07:30

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 979 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман сумын эрүүл мэндийн төвийг шүдний иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангажээ.

Тодруулбал, 2019 оноос хойш Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Галшар, Дадал, Норовлин сумдыг, 2022 онд Орон нутгийн төсвийн 110,4 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан, Батширээт сумын Эрүүл мэндийн төвийг шүдний тоног төхөөрөмжөөр тус тус хангасан байна.

 Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Биндэр, Дархан, Дадал, сумын Эрүүл мэндийн төвд шүдний эмч ажиллаж байгаа бол үлдсэн сумдад ЭМГ, СЭМТ, Шүдний эмчийн гурвалсан гэрээ байгуулан гэрээгээр ажиллуулж, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Холбоотой мэдээ