ХЭНТИЙ: Томуу, томуу төст өвчний дэгдэлт дунд зэрэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-25 16:33:03
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний хүндрэл дунд зэргийн түвшний дэгдэлттэй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 9504 хүн үйлчлүүлсний зургаан хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон бөгөөд нийт оношлогдсон тохиолдлын 88 хувь нь 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.

Энэ хугацаанд түргэн тусламжийн 406 дуудлага ирснээс 17 хувийг томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Цаашид ч ханиад томууны дэгдэлт их байх талаар мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ