ХЭНТИЙ: Эрүүл мэндийн салбарт 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-21 17:17:28

Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. 


Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын барилгын стандартыг хангаж үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн зургаан төвийг өргөтгөж, дөрвөн төвд их засвар хийж ашиглалтад оруулахад 14.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Одоогоор Галшар, Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. 


Мөн эрүүл мэндийн байгууллага болон багийн эмч нарыг автомашин, унаагаар хангах зорилтын хүрээнд нийт 635.6 сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвд 18 автомашин олгож, гурван багийн эмчийг унаагаар хангажээ. 


Тус аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 116 эрүүл мэндийн байгууллагад 1066 эмч ажилтан ажиллаж аймгийнхаа 79.6 мянган хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж байна. 

Холбоотой мэдээ