Онцгой байдлын байгууллага цаг агаарын улмаас төөрсөн 25 иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-05 13:35:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.


Тодруулбал, Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болсон байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Харин одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Холбоотой мэдээ