ДУНДГОВЬ: Ид шидийн орны “Жюү жицү” сургалтын төвийн сурагчид ДАШТ-д оролцохоор өнөөдөр нислээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-01 16:44:16
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Ид шидийн орон Дундговь” Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн “Жюү жицү” бөхийн сургалтын төвийн 3 сурагч 11 дүгээр сарын 3-10-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болох жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор өнөөдөр нислээ.


Тодруулбал, тус тэмцээний саарал бүсний ангилалын 30кг жинд О.Амарболд, 40кг жинд М.Эрхсаран, 45кг жинд Д.Гандорж нар барилдах юм.


“Ид шидийн орон Дундговь” ХХХТ-ийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицүгийн сургалт 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс хичээллэж эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд 143 сурагч суралцжээ.


Энэ хугацаанд тус төвийн сурагчид орон нутгаа төлөөлөн Улс, Бүс, Олон Улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцон, 11 алт 16 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан юм.


Д.Гандорж, М.Эрхсаран, О.Амарболд нар 2023 оны жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ ийнхүү авчээ. 



Холбоотой мэдээ