ДУНДГОВЬ: Архив, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-26 15:51:06
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төв"-өөс Дундговь аймгийн ЗДТГ-ын Архивын тасагтай хамтран “Архивчдын хөгжил” хоёр өдрийн сургалт зохион байгуулж, төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтныг чадавхжуулав.


Холбогдох ажилтнуудыг чадавхжуулснаар Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх зорилготой уг сургалтад тус аймгийн агентлагууд, 15 сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэгийн архив, албан хэрэг хөтлөлтийн алба хаагчид 100 орчим хүн оролцжээ.


Сургалтын үр дүнд оролцогчид архив, албан хэрэг хөтлөлт, эрх зүйн актууд, баримт бичгийн төрөл зүйл, ангилал, баримт бичиг бүрдүүлэхэд анхаарах зарим асуудал, архив, түүний хадгаламжийн нэгж бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, түүхчилсэн лавлах үйлдэх, хадгалалт хамгаалалт, эрүүл ахуй зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголттой болж,  дадлага хийн бататгаж байгааг аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Т.Уранбайгаль тодотголоо.  






Холбоотой мэдээ