ДУНДГОВЬ: Нам даралтын зуухны машинистаар 41 хүнийг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-24 16:58:42
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас “Эрдэнэдалай булаг” ТББ-ын дэргэдэх сургалтын төвтэй хамтран “Нам даралтын зуухны машинистын мэргэжил олгох” сургалтыг тус аймагт зохион байгуулж, 41 иргэн хамрагдаж байна.


Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Дундговь-Ус” ОНӨҮГ, “Ган-илч” ХХК-ний ажилчид болон Баянжаргалан, Хулд сумын иргэд оролцож байгаа юм. Оролцогчид 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 27 хүртэл суралцах ба сургалтыг Монгол Улсын зөвлөх инженер З.Эрдэнэцэцэг удирдан онол, практик хослон явуулж байгаа аж.


“Уг сургалтыг Дундговь аймагт анх удаа зохион байгуулж байгаа ба зөвлөх инженерийн хувьд сургалтын дадлага хийж буй “Ган илч” ХХК болон “Дундговь-Ус” ОНӨҮГ-ын нам даралтын зуухны үйл ажиллагааг сайжруулах зөвлөгөө өгч байна” хэмээн сургагч багш З.Эрдэнэцэцэг тодотголоо.


Оролцогчид сургалтаар үзэх хичээлээ дүүргэж, шалгалт өгөн “Чадамжийн гэрчилгээ” гардан авах юм. 





Холбоотой мэдээ