Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 15 объектыг нэгжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-23 14:23:24

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 16-20-нд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээлэл ирснээс 7-д нь хэрэг бүртгэл нээн, 12-ыг нь прокурорт шилжүүлж, 79-ийг нь хянан шалгаж байна.


Эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, 3 хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэргийг шалгаж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 15 объектыг нэгжжээ.


Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

Төв аймгийн БШУГ-ын албан тушаалтан “Г” албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан гэх;

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Г” нь бусдад давуу байдал олгосон гэх;

“Б” нь Өвөрхангай аймгийн НДХ-д ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;

БЗД дэх Цагдаагийн газрын хэсгийн байцаагч “М” нь бусдыг залилсан гэх;

УБТЗ-ын Хууль зүйн албаны удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх;

Дархан-Уул аймгийн МХГ-ын (хуучнаар) байгаль орчны хяналтын байцаагч “Д” бусдад давуу байдал бий болгосон гэх;

Архангай аймгийн МХГ-ын (хуучнаар) удирдах албан тушаалтан “Ц” хахууль авсан гэх;

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан тухай АТГ-аас мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ