ХЭНТИЙ: "Эрдэнэт сүргийн эзэд-600" малчдын чуулганыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-17 15:30:15
Чингис, 2023 оны аравдугаар сарын 17, /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Уг чуулган энэ сарын 21, 22-нд Хэнтий аймгийн төв Чингис хотод болох бөгөөд 18 сумын мал аж ахуй эрхэлдэг 600 иргэнийг хамруулах юм.

Чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж.

Малчдын санал хүсэлтийг сонсох, туршлага солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн бодлогыг тодорхойлох, малчдын урлаг, спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус чуулганыг зохион байгуулах аж.
Холбоотой мэдээ