ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 332 ширхэг хяналтын камер ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-11 08:51:09
Чингис, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн цагдаагийн газар Чингис хотын хөдөлгөөн ихтэй 45 цэгт 139 теле хяналтын камерыг 2020 онд хүлээн авч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд ашиглаж байна.

Мөн сумдын гудамж талбайг теле камерын хяналтад авах ажлын хүрээнд Бор-Өндөрт 23, Баян-Овоод 31, Жаргалтхаанд 25 зэрэг нийт 193 ширхэг камерыг суурилуулжээ.

Улсын хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн хэмжээнд нэмэлтээр камер тавих шаардлагатай цэгүүд болон засвар үйлчилгээтэй холбоотой судалгааг гаргаж танилцуулахыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн Цагдаагийн газарт үүрэг болголоо.

Тус Цагдаагийн газраас “Аюулгүй, амар тайван Хэнтий” хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Уг хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг нь аюулгүй бүс бий болгох камерын хяналтын төв байгуулах, камержуулалтыг нэмэгдүүлэх явдал юм.

Холбоотой мэдээ