ХЭНТИЙ: Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийг шинэчлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-04 08:29:51
Чингис, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн "Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар" хөтөлбөрийн хүрээнд "Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц"-ыг хэрэглээнд нэвтрүүлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжинэ.

Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас ажлын баг байгуулж, төслийн багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр анхны хурлаа хийлээ. Монгол гэрийн ЧИП багцад дулаалга, халаагуур, агаар сэлгэлтийн багц багтах аж. Уг багцыг монгол гэрт амьдардаг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлснээр нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, оронд нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэрийн хаалганд суурилдаг агаар шүүгч суурилуулж, ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалснаар гэр доторх агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын бохирдлыг багасгах зэрэг чухал ач холбогдолтой аж.
Төслийн баг энэ сарын 12-нд Хэнтий аймагт ажиллаж, төслийн нээлтээ хийхээр болжээ.
Холбоотой мэдээ