ХЭНТИЙ: Хэнтий аймгийн "Манлайлагч ахмад"-ууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-30 19:43:50
Чингис, 2023 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Манлайлагч ахмад” чуулга уулзалт, Ахмадын урлагийн III наадамд Хэнтий аймгийн 17 сум нэг тосгоны нийт 600 гаруй ахмад оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Нийгмийн даатгалын багц хууль, Ахмад настны хуулийн хэрэгжилт, инфляцтай уялдсан цалин, тэтгэврийн нэмэгдэл олгох шийдвэр Засгийн газар, энэ парламентын үед хэрэгжиж эхэлж буйг онцлов. Үүнчлэн итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү ойртох аж.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалыг урин авчирч Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн хуулийн гол гол өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Манлайлагч ахмад” чуулга уулзалт, Ахмадын урлагийн III наадмын үеэр төр түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан дараах ахмадуудыг "Манлайлагч ахмад"-аар өргөмжиллөө.

Үүнд, Батноров сумын Д.Наранчимэг, Батширээт сумын Б.Байгалмаа, Баян-Адарга сумын Д.Ширмэнбаатар, Баянмөнх сумын Т.Мягмаржав, Баян-Овоо сумын Ч.Тэрбиш, Баянхутаг сумын Б.Гантуяа, Биндэр сумын Ж.Нансалмаа, Бор-Өндөр сумын М.Цэцэгмаа, Галшар сумын С.Дарьсүрэн, Дадал сумын Б.Мөнхтуяа, Дархан сумын Г.Юндэн, Дэлгэрхаан сумын Т.Жавзандулам, Жаргалтхаан сумын Д.Эрвээхэй, Мөрөн сумын Л.Дулдуй, Норовлин сумын Ц.Уртнасан, Өмнөдэлгэр сумын Д.Намсрай, Хэрлэн сумын Г.Наранхүү, Хэрлэн сумын Л.Өлзийбаяр, Хэрлэн сумын Д.Оюунтуяа, Хэрлэн сумын П.Нэргүй, Хэрлэн сумын Д.Дашдорж, Цэнхэрмандал сумын Г.Лувсанбазар, Бэрх хотын Ч.Энхбаатар нар "Манлайлагч ахмад"-аар тус тус тодорсон юм.
Мөн үеэр Алтангадас одонгоор Хэрлэн сумын харьяат Дэмбэрэлийн Ганболдыг шагналаа.
Холбоотой мэдээ