ХЭНТИЙ: "Хэрлэн өндөг"-ний үйлдвэрийг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-27 17:32:15
Чингис /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын зургаадугаар баг буюу малчдын хороонд “Хэрлэн өндөг”-ний үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус үйлдвэр нь одоогийн байдлаар 2000 мянган тахиатай бөгөөд өдөрт 1900-2000 мянган ширхэг өндгийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Энэхүү үйлдвэрийг Улаанбаатар хотоос шилжиж ирсэн залуу гэр бүл энэ оны долоодугаар сард байгуулсан аж. Тэд 21 аймгийг судалсны эцэст Хэнтий аймгийг сонгож ийнхүү зориулалтын, стандартад нийцсэн үйлдвэрийг байгуулжээ. Цэвэр, аюулгүй орчинд өдөр бүр шинэ өндгийг иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх нь тус үйлдвэрийн эрхэм зорилго юм.

“Хэрлэн өндөг”-ийг хэрэглэгчид аймгийнхаа 99 супермаркет, Ханбүргэд, Жүрж, Нутаг, Оргих, Баянхаан зэрэг дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд гар дээрээс буюу шууд үйлдвэр дээр нь очиж, үйлдвэрийн үнээр нь авч болохоороо онцлогтой. Ингэснээр Хэнтийнхэн өндөгний хэрэгцээгээ дотоодоосоо авах бүрэн боломжтой болжээ.
Холбоотой мэдээ