“Twitter”-ийн шувууны логог дуудлага худалдаанд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-10 16:35:48

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн тэрбумтан Илон Маск нийгмийн сүлжээний “Twitter” компанийг “X” гэдэг нэрээр сольж ребрэндинг хийснээс хойш хэдхэн долоо хоног өнгөрч байгаа бөгөөд тус компанийн байрнуудын лого болон бусад эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулахаар өнөөдөр шийдвэрлэжээ.


Дуудлага худалдаагаар зарж борлуулах 584 эд зүйлд кофены ширээ, аварга том хэмжээтэй шувууны тор, олны анхаарлыг татах тосон будгийн зургууд багтах ажээ. Мөн олон арван ширээ сандал, DJ-н асраас гадна нэг хамтлаг байгуулахад хүрэлцэхүйц хөгжмийн зэмсгүүд байгаа гэнэ.


Өнгөрсөн онд тус нийгмийн сүлжээний компанийг худалдан авснаасаа хойш И.Маск зардлаа бууруулахын тулд олон мянган ажлын байрыг цомхотгосон юм. Дуудлага худалдааг “Twitter”-ийн ребрэндинг: Дурсгалт зүйлс, урлаг, оффисын болон бусад эд зүйлсийн цахим дуудлага худалдаа гэж нэрлэжээ.

 


 

Холбоотой мэдээ