Forbes: Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-07-25 10:07:17

НЬЮ-ЙОРК. /Forbes/. “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, “Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлж эхэлжээ. 


Тус сэтгүүлийн тооцоолсноор, И.Маскийн хөрөнгийн хэмжээ 4.2 тэрбум ам.доллароор өсөж, одоогийн байдлаар 240.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. 


Жагсаалтын хоёрдугаарт хөрөнгө нь 234.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа "LVMH" (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхийлөгч Бернард Арно оржээ.


Тэдний араас “Amazon” корпорацыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Oracle” корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Америкийн бизнес эрхлэгч Ларри Эллисон нар бичигдэж, “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс тавдугаар оржээ. “Berkshire Hathaway” холдингийн тэргүүн Уоррен Баффет зургаадугаарт жагссан бол “Meta” компанийн тэргүүн Марк Цукерберг наймдугаарт бичигдсэн байна. 


Холбоотой мэдээ