Криштиану Роналду жилийн орлогоороо Гиннесийн номд бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-15 11:36:22

ЛОНДОН. /guinnessworldrecords/. Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду 2023 оны хамгийн их орлоготой тамирчны хувиар Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэнийг тус байгууллагын цахим хуудсанд баасан гарагт мэдээлжээ.


Криштиану Роналду 2017 оноос хойш анх удаа Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлж, 2023 оны хамгийн их орлоготой тамирчин цолыг эзэмшиж байна” гэж уг мэдээнд дурдсан байна.


Forbes” сэтгүүлд мэдээлснээр, тамирчны энэ жилийн орлого 136 сая ам.доллар болсон бөгөөд үүнээс 46 сая ам.долларыг хөл бөмбөгийн талбайд, 90 сая ам.долларыг талбайн гадна олжээ.


Жагсаалтын хоёрдугаарт жилийн орлого нь 130 сая ам.долларт хүрсэн Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси бичигдсэн бол гуравдугаар байрт Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе (120 сая ам.доллар) орсон байна. 

Холбоотой мэдээ