Гал түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-12-21 09:27:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гарсан галыг 8.30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 9.10 цагт бүрэн унтраажээ.


Наадамчны гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний 08.04 цагт ирүүлжээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.

Холбоотой мэдээ