Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-20 09:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ НЗДТГ-т ирүүлжээ.


Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагддаг. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдэхээр болов.


СХД-ийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 7, 8, баруун талаараа 41, хойд талаараа 9 дүгээр хороогоор зааглагддаг аж. 

Холбоотой мэдээ