Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-16 14:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу одоогоор 300 орчим байршлыг чөлөөллөө.


Зарим газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дурдав. Богдхан уулын “Авто зогсоол-дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын төслийг хийж байгаа аж.


Түүнчлэн, “АСЕМ Вилла”-гийн ойролцоох тохижилтын ажилд гурван удаа сонгон шалгаруулалт зарласны дараа, долдугаар сарын 20-ноос ажилдаа оржээ. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлаа түргэвчилж, шаардлагатай арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгов.

Холбоотой мэдээ