Яамд, агентлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-16 09:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т өнгөрсөн амралтын өдрөөр ажиллав.


“Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс” төслийн хүрээнд 87 МВт хүчин чадалтай дулааны станц, 12 ширхэг ус дулаан дамжуулах төв, 20 орчим км дулааны шугамын барилга угсралтыг БНХАУ-ын талаас 2018 онд хийж дуусгасан ч өдий хүртэл ашиглаагүй байсан юм. Уг станцыг түшиглэн үүсээд буй хэрэглээг хаах бүрэн боломжтойг ЭХЯ-наас мэдээллээ.


Энэ үеэр Шадар сайдын албан томилолтыг давхцуулан орон нутгийн удирдлагуудтай уулзан, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, тусгай зөвшөөрөл, бүтэц, орон тоо, техник хангамж, богино хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн хүндрэл зэргийг танилцуулж, шийдүүлэхээр санал нэгдэв.  Цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах үүднээс ЭХЯ, БХБЯ, ГХЯ болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.


Эдийн засгийн түшиц суурин газар болох Замын-Үүд сумын дулаан, цахилгааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон эдийн засгийн чөлөөт бүс шинээр ашиглалтад орж буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх шаардлагатайг ЭХЯ-ны цахим хуудаснаа тэмдэглэжээ. 



Холбоотой мэдээ