Баян-Өлгий аймагт 500 мянга гаруй толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-25 11:40:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2020-2021 оны өвөл 2198 өрхийн 504 мянган толгой отроор өвөлжинө.

Үүнээс 91 мянган толгой мал хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгийн нутагт, 104 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, 4,5 мянган толгой мал сум дундын отрын бүсэд, 60 мянган толгой мал тусгай хэрэгцээний отрын бүсэд өвөлжинө. 

Мөн 87,7 мянган толгой мал хилийн зурвас бүс нутагт, 156,7 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт отроор өвөлжих тооцоо гарсан байна. 

Холбоотой мэдээ