Аж ахуйн нэгжүүд аймгийн Онцгой комисст хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-19 13:51:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “М-Си-Эс Кока-Кола”, “Тотал Дистрибюшин” компаниуд коронавирусний халдвараас сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад зориулж аймгийн Онцгой комисст хандив өргөлөө.

Компанийн төлөөллүүд 488 мянган төгрөгийн үнэ бүхий 720 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг аймгийн Онцгой комиссын дарга Д.Бауыржанд гардуулав.

“М-Си-Эс Кока-Кола”, “Тотал Дистрибюшин” компаниуд орон нутаг дахь салбараараа дамжуулан 21 аймгийн Онцгой комисст ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ