"УИД”, "Дархан Нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-12 20:26:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 ХК-ийн 14,133,865.42 төгрөгийн үнийн дүн бүхий 100.887 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID+6.65%) болон "Дархан Нэхий" ХК (NEH+5.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD-2.60%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-0.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нийт 10.640 нэгж эрхийг 1.1 сая төгрөгөөр арилжив

ТOP-20 индекс 0.29 хувиар өсөж, 17577.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,017,392,139.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ