"Бөхөг", "Ард кредит ББСБ"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-09 18:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 9-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 49.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 224.887 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Бөхөг" (BHG+5.86%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+1.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" (MFC-5.80%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-5.48%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн нийт 19.347 нэгж эрхийг 2 сая төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 0.64 хувиар буурч, 17404.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,579,623,366,189.69 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ