Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 3 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-09 17:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 581,848,641.97 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 54 компанийн 3 сая хувьцааг 570,198,641.97 төгрөгөөр арилжив.



Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 114 ширхэг компанийн бондыг нийт 11,650,000.00 төгрөгөөр арилжжээ. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 


Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 260.728 нэгж эрхийг нийт 28,312,794 төгрөгөөр арилжив. 

2020 оны 11 дүгээр сарын 6-ны байдлаар зах зээлийн үнэлгээ  2,589,653,676,133 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,517.07 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ