ББСБ-ууд 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-06 09:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны III улирлын байдлаар нийт 533 ББСБ ажиллаж байгааг СЗХ-ноос мэдээлэв. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрснийг танилцууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

ББСБ-ууд 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсжээ. Зээлийн үлдэгдлийн 47.1 хувь нь хэрэглээний зээл байна. Зээлийн нийт үлдэгдлийн:

  • 85.5 хувийг иргэдийн зээл, 
  • 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл тус тус эзэлж байна. 


ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрчээ.



Чанараар ангилбал:

  • 86.7 хувийг хэвийн зээл,
  • 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл,
  • 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ