"Таван толгой", "Монос хүнс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-13 19:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 13-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 37.1 сая төгрөгийн үнийн дүнтэй 369.254 хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Таван толгой" (TTL+2.65%) болон "Монос хүнс" ХК (MFC+1.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-10.00%) болон "Монинжбар" ХК (MIB-8.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ТOP 20 индекс 0.39 хувиар өсөж, 17393.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,761,962,137.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ